МЭДЭЭ

Сураггүй болсон 10 настайг хүүг олжээ

Хуваалцах:
Сураггүй болсон 10 настайг хүүг олжээ
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Халх гол сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид алга болсон хүүг цаг алдалгүй олжээ. Тус сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-ийн хүү 10 настай М алга 2018 оны хоёрдугаар сарын 20-ны 18:00 цагийн үед алга болсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж маргааш нь буюу /2018.02.21/ -ны өглөөний 09:00 цагт олсон байна. М нь гэрээсээ гарч сумын төвөөс 9 км-ийн зайд оршдог малчин С-н гэрт очсон байжээ. Хүү аливаа гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Халх гол сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын онцгой комиссоос 100 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх бүлэг ажиллалаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.    

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

you can try this out 2018-02-27 04:32:45

I just want to say I am just very new to blogging and site-building and actually loved your web-site. Probably I’m want to bookmark your website . You definitely come with incredible well written articles. Cheers for revealing your web site.

Зочин
Сэтгэгдэл бичих