МЭДЭЭОнцлох

ХАЙРХАН ТОЛГОЙГ БАРЬЦААНД ТАВЬЖ ЗАЙСАН ТОЛГОЙД ОРУУЛСАН УУ?

Хуваалцах:
ХАЙРХАН ТОЛГОЙГ БАРЬЦААНД ТАВЬЖ ЗАЙСАН ТОЛГОЙД ОРУУЛСАН УУ?

АНХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН ГЭНЭ.

Оюуны Ундраа бүлэглэлийнхэн Нитро Сибирь Азиа компаниараа дамжуулж Бүтээгч Энержи компанитай хамтран ажиллах санал тавьсан байдаг. Тэдний гацаанд байсан уурхайны ашиглалтын лицензийг гаргуулж өгөөд төр талын бүх асуудлуудыг нь шийдүүлж, хамгаалж олон улсын стандартад нийцсэн томоохон уурхай болгоно хэмээн итгэл найдвар төрүүлж чадсанаар хамтарсан компани болох Хайрхан Толгой Коал ХХК-ийг 2015 оны 10-р сарын 22-нд байгуулжээ. Ийнхүү тэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутагт 42 сая тонн нөөц бүхий нүүрсний ордны 49%-ийг алга эргүүлэхийн зуур авч чадсан байна. Тэд Хайрхан Толгой компанийн хувьцаа эзэмшигчээр өөрсдийн талаас дүү, Сайнбуянгийн Ганбат, Налайх дүүргийн засаг дарга Чойжинсамбуугийн Раднаабазар нарыг 49%-ийн хувьцаа эзэмшигчээр оруулжээ.

Оюуны Ундраа бүлэглэл Налайх дүүргийг эзэмшлийн аж ахуй шигээ болгосон гэдэг. Засаг дарга Раднаабазарыгаа Хайрхан Толгой Коал ХХК-д хувьцаа эзэмшигчээр оруулав.Оюуны Ундраа бүлэглэл Налайх дүүргийг эзэмшлийн аж ахуй шигээ болгосон гэдэг. Засаг дарга Раднаабазарыгаа Хайрхан Толгой Коал ХХК-д хувьцаа эзэмшигчээр оруулав.

Нам дамнасан Оюуны Ундраа бүлэглэл аль ч засгийн үед нөлөөтэй байдаг учир уг уурхайн ордны ашиглалтын лицензийг гаргуулж авах хэцүү биш байв. Ингээд хэлсэн ёсоороо Ардчилсан Намын Засгийн Газрын хуралдаанаар MV-020511 дугаар бүхий 5178 ректар талбай бүхий уурхайн талбайд 2046 оны 04-р сарын 22-нийг хүртэл ашиглах хугацаатай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулж чаджээ.

Энэ тусгай зөвшөөрлийн цаана хэдэн сая доллар нуугдаж үлдсэнийг мэдэх боломжгүй.

Энэ тусгай зөвшөөрлийн цаана хэдэн сая доллар нуугдаж үлдсэнийг мэдэх боломжгүй.

Энэ бол НИТХ-ын дарга С.Амарсайханы ах С.Отгонбаярын хүч юм. Тэрбээр АН-ын цөмд нөлөөлж чаддаг цөөн хүмүүсийн нэг билээ. Түүнийг Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн сайд байх үед цаг агаарын байдал муу, ширүүн бороо салхитай үед гал сөнөөгчдийг түймрийн голомтруу явуулсанаас болж Ми-8 нисдэг тэрэгний ослоор 15 аврагч амиа алдсан ч хариуцлага хүлээлгүй уснаас хуурай гарч чадсан арга сүйхээтэй нэгэн. Мөн ОБЕГ-ын дарга асан П.Дашийн хамт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг их хэмжээгээр хувьдаа завшсан хэргээр цагдан хоригдож шүүхээр ялласан хэдий ч өршөөгдсөн гэдгийг сануулъя. Гэр бүлийн эрх ашиг ямагт тэргүүнд тавигддаг учир өнөөгийн нийслэлийг дүү С.Амарсайханаараа дамжуулан АН-ын С.Отгонбаяр удирддаг гэдэг нь үнэний ортой. Тийм бол С.Амарсайхан зүгээр л морь унасан толгойгүй хүн болж таарна. Энэ тухай түр орхиод чухал асуудлаа үргэлжлүүлэн өгүүлье.

НИТХ-ын дарга С.Амарсайханы ах, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн сайд асан С.ОтгонбаярНИТХ-ын дарга С.Амарсайханы ах, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр

Тусгай зөвшөөрлөө авсан даруйдаа тэд үнэгүй шахуу авсан 49%-иа Бүтээгч Энержи компанид буцааж 100 сая доллараар зарах шантааж хийжээ. Бид барууны мафитай кинонд л ингэж асар их мөнгийг босгож байхыг харсан билээ. Талуудын хооронд үүссэн шүүхийн маргаан өрнөж байхад АН-ын толгойлсон төр тогтворгүйтэж, 2016 оны сонгуульд ялагдал хүлээх эрсдэл үнэртэж эхлэнгүүт тэд сонгуулиас өмнө зайсангийн газрууд дээрээ бүтээн байгуулалт хийх мөнгөө амжиж босгох хэрэгтэй болж. Ингэхийн тулд нөгөө 49%-иа Бүтээгч Энержи компанид буцааж өндөр үнээр буюу 100 саяд хүргэж зарах, эсвэл барьцаанд тавьж тийм хэмжээний мөнгийг аваад тоглоомоос гарах хоёр сонголтын өмнө ирсэн бололтой. Бүтээгч Энержи компанийн хөрөнгө оруулагчид ашгаа өгч эхлээ ч үгүй уурхайныхаа 49%-ийг буцааж 100 сая доллараар худалдаж авах боломжгүйгээс гадна нутаг буцаж чадахгүй болсон байна. Учир нь Оюуны Ундраагийн зүгээс Хайрхан Толгой компаний ТУЗ-ын даргад хилийн хориг тавиулж Монголд ёстой л үйл тамыг нь үзсэн гэдэг. Ингэсний дараа ашиг ч үгүй, мөнгө ч үгүй, найдвар ч үгүй тамирдсан хөрөнгө оруулагчиддаа тэд нэгэн татгалзахын аргагүй найрсаг саналыг 2016 оны 05-р сарын 31-нд хүргүүлжээ. Тэр нь БНХАУ-аас авч байгаа 38 сая долларын өндөр хүүтэй зээлийн барьцаанд өөрсдийн 49%-иа барьцаанд тавьж байгаа тул ТУЗ-ын шийдвэр гаргаж өгөх тухай. Ийнхүү тэд сонгуулиас өмнө өөрсдийн сонгуульд орох мөнгийг, Зайсан толгойн газрууд дээр бүтээн байгуулалт хийх мөнгөө босгожээ.

СОНГУУЛИЙН ДАРАА:
С.Отгонбаяр нь Увс аймгийн тойрогт Ч.Хүрэлбаатарт ялагдсан учир засаг барьж байгаа МАН-ын цөмд Оюуны Ундраа бүлэглэл өөрийн хүнээ оруулж нөлөөллөө бататгах хэрэгтэй. Боломж хүлээж байх үед НИТХ-ын дарга Ц.Сандуй 60 тэрбумын асуудлаас болж унах нь тодорхой болж байв. Ц.Сандуйгийн оронд НИТХ-ийн дарга болох магадлалтай хүмүүсийн тоонд С.Амарсайханы нэр эхэндээ огтхон ч цухуйдаггүй байлаа.

ХАЙРХАН ТОЛГОЙГ БАРЬЦААНД ТАВЬЖ ЗАЙСАН ТОЛГОЙД ОРУУЛСАН УУ?

ХАЙРХАН ТОЛГОЙГ БАРЬЦААНД ТАВЬЖ ЗАЙСАН ТОЛГОЙД ОРУУЛСАН УУ?


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих