МЭДЭЭОнцлох

Гэртээ мансууруулах бодис хэрэглэж байсан БНСУ-ын иргэнд 5 жилийн ял оноожээ

Хуваалцах:
Гэртээ мансууруулах бодис хэрэглэж байсан БНСУ-ын иргэнд 5 жилийн ял оноожээ

   Энэ сарын 22-ноос 23-нд шилжих шөнө манай улсад ажиллаж, амьдардаг БНСУ-ын иргэн Ким Ён Жу гэртээ хар тамхи, олсны ургамлын төрлийн Каннабис гэх мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал манай улсад гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа хийдэг гэх Ким Ён Жу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах  түрээсийн орон сууцандаа Каннабис хэрэглэж, хадгалж байсан нь тогтоогдсон байна.   

   Тэрээр 2018 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд баримтат кино хийхээр явж байхдаа Каннабисыг анх харсан. Ингээд хэрэглэж эхэлсэн гэж мэдүүлжээ. Бусдад худалдаалдаггүй зөвхөн өөрөө хэрэглэдэг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Түүнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 20.7.1 “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасны дагуу шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ.

   Каннабис буюу өвсний ургамлыг БНСУ, АНУ-д зохистой хэмжээнд хэрэглэхийг зөвшөөрдөг ч манай улсад мансууруулах төрлийн бүх бодисын хэрэглээг хуулиар хориглосон байдаг.


Хуваалцах:
0Хаха
3Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Huulia murd 2019-03-26 20:34:57

Huulia dahaj murduj amidar!!!! 5 jil mash baga YAL”??? uur uls orond Ysaazlah ba 20-25 jiliin yal sonsdog!

Зочин
Сэтгэгдэл бичих