МЭДЭЭ

С.Эрдэнэ: Оюу-толгойн гэрээнд С.Баярын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой

Хуваалцах:
С.Эрдэнэ: Оюу-толгойн гэрээнд С.Баярын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: “Монголд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчний гол нам АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, удаа дараагийн том жижиг жагсаал зохион байгууллаа.  Өчигдөр орон даяар нэгдсэн том жагсаал зохион байгууллаа. Нийслэлийн төв талбайд 30 орчим мянга, 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн дүн мэдээтэй байна. 

УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудал яригдсан байсан. Тэр гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр байж байна. С.Баярын тэргүүлж байсан стандарт бус Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой.  Монголын нэг номерын худалч сайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Өнөөдөр Монгол Улсад 29.5 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өр байна. Бид УИХ-д шаардлага тавихдаа хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооц. Тэгж чадахгүй бол УИХ өөрөө тар гэдгийг л шаардсан. " гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих