
Монгол Улсад анх удаа зохион байгуулсан олон улсын хэмжээний “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээний ялагчийн титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүлээ. Мөн эх орноо төлөөлөн оролцсон манай улсын гоо бүсгүй Э.Урангоо дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ тэмцээнд 60 орны гоо бүсгүй оролцсон бөгөөд дэд байрын миссийн титмийг Замби улсын мисс зүүсэн бол гуравдугаар байранд Филиппиний мисс, мөн тавдугаар байрын титмийг Португаль улсын гоо бүсгүй зүүлээ."Face of Beauty International-2016” тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, ерөнхий зохион байгуулагчаар Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагийн захирал шүүгч зэрэг нийт 200 гаруй хүн манай улсад ирж, долоо хоногийн турш саатлаа.
Тэмцээний шүүгчээр:
“Face of Beauty International" тэмцээнийг үүсгэн байгуулагч Мила Мануэль, "Face of Beauty International 2016" тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах төслийн удирдагч, "Монгол гоо сайхан" холбооны тэргүүн Ж.Анхбаяр Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин Валерия Лукьянов Тэмцээний Монгол талын шүүгч, хөтлөгч П.Анужин "Face of Beauty international 2015" тэмцээний тэргүүн байрын шагналт, Унгарын мисс Далма Карман болон тус тэмцээний Miss Teen номинацийн ялагч Н.Сото Missosology сайтын үүсгэн байгуулагч Пави Винтура нар ажиллалаа.
Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүйгээр Флиппиний мисс шалгарлаа.
Шилдэг үдшийн гоёлын даашинзтай гоо бүсгүйгээр Монголын мисс шалгарлаа
БОАЖЯамны нэрэмжит мазаалайн элч шагналыг Самоа улсын гоо бүсгүй хүртлээ





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу