
Махыг стратегийн хүнс гэж үздэг атал малыг амьдаар нь БНХАУ руу гаргахаар болсон. Засгийн газар 2017 оны 11 сард малыг амьдаар нь гаргах засгийн тогтоол гаргасан. Энэ талаар Монголын махны холбоо, мах үйлдвэрлэгчид байр сууриа илэрхийлэв. Малыг амьдаар нь гаргахыг эсэргүүцэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сайд Ч.Улаан, ХХААБО Байнгын хорооны дарга Л.Элдэв-очир нарт удаа дараа албан бичиг хүргүүлж байсан ч хариу тайлбар өгч байгаагүй юм байна. Өнөөдрийн байдлаар амьд мал экспортлох ажил хийгдэхээр бэлтгэл нь бүрэн хангагдаж мал экспортлох товыг зургадугаар сарын 17-нд гэж зарлажээ.
Халуун сэдэв болж байгаа махны асуудалд салбарын сайд өөрөө шатар нүүж явааг эх сурвалжууд дэлгэж эхэллээ. Тодруулбал, Ч.Улаан сайдын эхнэрийн дүүгийн компани хонь, ямааг амьдаар нь экспортлох бэлтгэлээ бүрэн хангасан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус компани жилд 2 сая гаруй мал бордож гаргах хүчин чадалтай. Одоогийн байдлаар 15 мянган мал бордоод бэлэн болгожээ.“Эрээн” хотод өдөрт 15 мянган хонь нядлах хүчин чадал бүхий хоёр үйлдвэрийг “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК ашиглалтад оруулж байгаа гэх мэдээлэл байна.




Ч.Улаан сайд хэлэхдээ “Хоёр жилийн өмнөөс эхэлж яригдаад, бэлтгэл нь хангагдаж, бүтээн байгуулалт нь өрнөчихсөн. Төсөл нь сүүлийн шатандаа орж байгаа. Одоо мал эмнэлэг, хорио цээрийнх нь тохиролцоог хийх зайлшгүй шаардлага байгаа. Махны үнийн өсөлтөд 600 мянган толгой мал хөлөөр нь гаргахад нөлөөлөл үзүүлнэ гэж би хувьдаа бодохгүй байна” гэсэн хариултыг хэвлэлд өгч байжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
aa 2019-06-11 20:12:46
nugu ner natsist hudulguunuud n haana baina. jenka ah chin ene tal deer duu garga gej ugaadas uguhgui baina uu. eh oron ch boldoo
МАХН-ын О.Ганбат гэгч нь Дундговь аймагт нэр дэвшинэ гээд хөөрцөглөөд бүр амьд мал Хятад руу гаргана... 2019-06-11 19:58:53
УЛаан луйварчны найз, луйварынх нь хамсаатан гаалийн газрын даргаар ажиллаж байсан МАХН-ын О.Ганбат гэгч нь Дундговь аймагт нэр дэвшинэ гээд хөөрцөглөөд бүр амьд мал Хятад руу гаргана гээд малчдын дургүйг хүргээд явж байна.