ДЭЛХИЙДМЭДЭЭ

Трамп Путинтэй утсаар ярив

Хуваалцах:
Трамп Путинтэй утсаар ярив

Владимир Путин, Дональд Трампов нар Сибирийн түймэр бас худалдааны талаар утсаар ярьсан гэж Кремль, Цагаан ордны хэвлэлийн албад мэдээлэв. ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын яриа 7-р сарын 31-ний орой болжээ. Трамп Путин руу утасдаж, тэрээр Сибирьт ой хээрийн түймэр гарч байгаад санаа зовж буйгаа илэрхийлж, түүнийг унтраахад нь туслахыг санал болгов.

ОХУ-ын ерөнхийлөгч АНУ-д “анхааралтай тавсанд” талархал илэрхийлээд, хэрэгцээ гарсан тохиолдолд саналыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч энэ алхамыг ирээдүйд 2 улсын хоорондын бүрэн хэмжээний харилцаа холбоог сэргээх боломжтой байгаагийн баталгаа гэж үнэлэв" гэж Кремлийн вэбсайтад нийтлэл бичжээ.

Путин, Трамп нар цаашид утсаар болон биечлэн уулзахаар тохиролцов. Энэ үеэр Цагаан ордны хэвлэлийн алба Сибирийн түймрээс гадна төрийн тэргүүнүүд худалдааны асуудлаар ярилцсан гэж дурдав. Өчигдөр Сибирьт ой хээрийн түймрийн хэмжээ бараг 2.8 сая га-д хүрч, Якутад 1.1 сая, Красноярскийн нутагт сая гаруй, Эрхүү мужид 700 мянга орчим. Тэдгээрийг 2.7 мянган хүн, 390 нэгж төхөөрөмж, 28 нисэх онгоцоор унтраасан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих