
Өнгөрсөн долоо хоногт Массачусетсийн Технологийн их сургууль, Шеффильдийн их сургууль, Токиогийн Технологийн их сургуулийн судлаачид өчүүхэн хэмжээтэй робот бүтээснээ танилцуулжээ.
Өвчтөн уг роботыг залгихад гэдсэн доторх жижиг эмчилгээнүүдийг мэс хэрэглэхгүйгээр хийх гэнэ. Зайдасны хальс хийдэг материалаар эх биеийг бүтээсэн уг робот капсул хэлбэртэй бөгөөд залгисны дараа хайлж өөрөө өөрийгөө дэлгээд ажиллаж эхэлдэг аж. Уг бяцхан робот нь хүний залгисан элдэв зүйлс, тухайлбал хавтгай баттерейг биедээ наан тээвэрлэж гаргана. АНУ-д жил бүр баттерей залгисан 3500 шахам тохиолдол гардаг гэнэ. Химийн хортой бодис агуулдаг тул үүнийг мэс заслын аргаар гаргах хэрэгтэй болдог аж. Одоогоор хүн дээр туршаагүй ба гэдэс, ходоодны загвар ашиглан ажиллагааг нь туршиж байгаа юм байна. Мөн төрөл бүрийн мэдрэгч нэмж өгснөөр хүний гэдэс дотрын тухай мэдээлэл цуглуулж гарч ирдэг болох гэнэ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу