ДЭЛХИЙД

Бээжинд хүн дүрст роботын хагас марафон болно

Хуваалцах:
Бээжинд хүн дүрст роботын хагас марафон болно
Дөрөвдүгээр сарын 13-нд Бээжингийн И-жуанд дэлхийн анхны хүн дүрст роботын хагас марафон болох ажээ.  21 километрийн хагас марафоныг дуусгахын тулд үндсэндээ хүн дүрст робот бүр замдаа зайгаа солих хэд хэдэн дамжлагыг хийх ёстой. Баг бүр өөрийн гэсэн туслах ажлын хэсэгтэй бөгөөд F1 тэмцээнтэй нэгэн адил машиныхаа дугуйг солихын тулд засвар үйлчилгээний бүсэнд ордог.
Хүн дүрст робот хагас марафоны нийт зай нь 21.0975 км бөгөөд зам дагуу нийт 7 хангамжийн өртөөтэй байна. Энэхүү арга хэмжээг Бээжин хотын Спортын газар, Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн газар, Хятадын төв радио телевизийн Бээжин дэх студи, Бээжин хотын эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн удирдлагын зөвлөл зэрэг байгууллага нэгжүүд хамтран зохион байгуулжээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих