
“Boeing 737 Max” онгоц ирэх арванхоёрдугаар сараас нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж буй талаар тус компанийн тэргүүн Деннис Мюленбург мэдэгджээ. Тэрбээр “Бид компанийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, олон арга хэмжээ авлаа. Аюулгүй байдал, чанар, бүрэн бүтэн байдлын үнэт зүйлсээ тэргүүн эгнээнд тавьж, үйлчлүүлэгчдийн амлалтыг биелүүлж ажиллана” хэмээжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Этиопийн агаарын тээвэрт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” осолдож, 346 хүн амиа алдсан. Мөн 2018 оны аравдугаар сард Индонезийн Жакартагаас хөөрсөн “Boeing 737 Max” онгоц нь мөн л осолдсон билээ. Үүнээс хойш улс орны агаарын тээврийн компаниуд “Boeing 737 Max” загвараас татгалзах болсон.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу