
2018 онд “Pro Max iPhone”-ийн анхны загвар гарч ирснээр “iPhone”-ийн хэмжээнээс гадна “Apple”-ийн цэнэгийн шинэ стандартыг тогтоосон. Энэ нь 2026 онд “iPhone Fold” гарснаар өөрчлөгдөх магадлалтай, гэхдээ уг гар утсыг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа нь “iPhone 18 Pro Max”-ийг олон нийтийн хүртээл болгоход нөлөөлөхгүй.
Тэгэхээр iPhone 18 Pro Max-аас бид яг юу хүлээх вэ
“Apple” 2026 онд худалдаанд гаргах хуваариа өөрчлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд 2027 он хүртэл ердийн “iPhone 18” худалдаанд гарахгүй байх магадлалтай юм. “Apple” 2026 оны “Pro Max” загварын үнээ нэмэхээр төлөвлөж байгаа эсэх нь тодорхойгүй байна. 2025 онд ердийн Pro хувилбар нь 100 ам.доллароор өссөн бол “iPhone 17 Pro Max” нь 1199 ам.долларын анхны үнээ хадгалсан. “Apple”-ийн ажиглагчид RAM-ийн хомсдол үргэлжилж байгаа тул “iPhone”-ийн үнийн өсөлтөөс зайлсхийхэд хэцүү гэж үзэж байна.
iPhone 18 Pro Max: Дизайн ба дэлгэц
“Apple” нь “iPhone 17 Pro Max”-ийн дизайныг шинэчилсэн тул дараачийн загвар нэг их өөрчлөхгүй байх магадлалтай. Үүнээс гадна “iPhone 18 Pro Max” нь илүү хүнд байж магадгүй талаар “Instant Digital” мэдээлжээ. “Weibo” дээр гарсан мэдээллээс харахад “iPhone 18 Pro Max” гар утас нь 233 гр байх бөгөөд “iPhone 17 Pro Max”-аас 10 граммаар илүү жинтэй байх аж.
https://www.yahoo.com/tech/phones/articles/iphone-18-could-one-crucial-130000572.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу