
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019.10.28-ны өдрийн ирүүлсэн албан бичгийн дагуу СХД 9-р хороо малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ. “Хөвсгөл их тайга” ХХК-ийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.








Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу