
ятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтдийн баг коронавирусийн шинэ төрлөөр үүсгэгддэг өвчний талаар мэдээлэл цуглуулж, шинжилгээ, судалгаа хийсээр байгаа юм. Тэдний судалгааны тайлан “New England Medicine” сэтгүүлд нийтлэгджээ. Судалгаанд дурдсанаар, коронавирусийн шинэ төрлөөр халдварласан эсэхийг одоогоор электрон микроскоп ашиглан генетик кодоор нь тогтоох боломжтой аж. Учир нь, эрдэмтэд шинэ төрлийн вирусийн генетик кодыг хэдийн тодорхойлоод байгаа юм. Генетик код тодорхой болсноор вирусийн эсрэг вакцин гаргаж авахаас гадна, вирусийг богино хугацаанд илрүүлэхэд дөхөм болоод байгаа аж.
Вирусийн хэрхэн тархдаг вэ
Вирус амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварладаг болох нь нэгэнт тодорхой болсон. Одоогоор судлаачид агаарын дуслаас гадна өөр ямар замаар дамждаг эсэхийг судалж байна. Вирус тархаж эхэлсэн Ухань хотын эрх баригчид халдвар авсан хүмүүст зориулж, 1000 ортой эмнэлэг барьж байгаа бөгөөд ирэх сарын 3-нд албан ёсоор ашиглалтад орох юм байна.
Халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ
Коронавирусийн шинэ төрлөөр үүсгэгдсэн өвчний үед урьд өмнө нь дэгдэж байсан коронавирусийн шинж тэмдгүүдтэй ижил шинж илэрч байгаа аж. Одоогоор дараах шинж тэмдэг илэрч байна.
-Халуурах
-Биеийн температур нэмэгдэх
-Хуурай ханиалгах
-Сульдах
-Булчин өвдөх
-Толгой өвдөх
-Зарим тохиолдолд цусаар ханиах
-Суулгах
Түүнчлэн халдвар авсан хүмүүсийн 41 орчим хувийнх нь уушиг устсан байжээ.
Вирусийн эсрэг эмчилгээ
Одоогоор яг вирусийн эсрэг вакцин, тогтсон эмчилгээ алга байна. ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хөтөлбөр хариуцсан гүйцэтгэх захирал Майк Райан өнгөрсөн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ “Эрүүл мэндийн ажилтнууд илэрч буй шинж тэмдгүүдийг бууруулах, амьсгалын замын болон олон эрхтэний тогтолцоог дэмжих эмчилгээ хийж байна” гэдгийг онцолсон. CNN-ийн мэдээлснээр АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид вакцин гаргаж авахаар боловсруулж байгаа бөгөөд хугацаа шаардагдахаар байгаа аж.
Вирусийн халдвараас сэргийлэх
ДЭМБ-аас цаг, минут тутамд вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргасаар байгаа билээ. Үүнээс гадна АНУ-ын Төрийн департментаас аяллын талаар зөвлөмж гаргаж, хүмүүсийг төлөвлөсөн аялалаа хойшлуулах, шаардлагагүй тохиолдолд дэлхийн бусад улс руу аялахгүй байхыг зөвлөжээ.
Эх сурвалж: www.cnet.com





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-01-27 13:47:51
хэрэгтэй мэдээлэл байна
Зочин 2020-01-27 13:47:40
Heregtei medeelel hurgj bgad bayrlalaa