Цагаан сарыг албан ёсоор цуцлах санал гаргалаа

Хуваалцах:
Цагаан сарыг албан ёсоор цуцлах санал гаргалаа

Улсын  Онцгой комисс өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр  хуралдаж цагаан сарыг гэр бүлийн хүрээндээ цомхон  тэмдэглэхийг зөвлөсөн  билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг  иргэний хувиар гаргаж буйгаа  өнөөдөр /2020.02.08/ өөрийн албан ёсны цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.

Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл:  

"Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Коронавирусийн  халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТ-д тусгаарлан сэжиглэсэн зургаан  хүний хариу сөрөг гарч коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусийн  халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусийн  халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусийн  халдварлах "чадвар" маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна.

Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцөлийг бүрдүүлдгийг бид эхлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна.

Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл" гэв.


Хуваалцах:
0Хаха
8Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
4Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-02-10 06:34:17

Zuw zuw tsagaan saraa tsutslah ni gants jil zolgohgvi bhad yaw l gj ervvl l baiwal busd ni bolno engej batlagdaad hot huduugvi adilhan bsan dr de ug ni manai huduuniihun ch hiih l bh da

Зочин 2020-02-09 17:29:10

Zub sanal oruulsan bna. 1 jil unjihud bolohgui um gej bhgui. Minii medeh buh hun demjij bnale. Zolgoltiin ueeer coronovirus bitgii gel haniad tomuu tarhana!!! Ulirliin tomuu, haniadnii hatgalgaagaar jild 400 hun uhej bga shu de. Ger gertee zolgoh ni zub. Er ni ger buliin bayar shuu de. Manaihan l soliorch haa hamaagui ailuudaar nyalh huuhdee tebreed arhi uuj heseed yabdag shuu de. Hugshin humuustei zolgoh bish bur yadraagaad bdgaa meddeggui. Tegeed ch neg negenteigee ataarhaj, baritsaldaj uuts, mah, umssun zuuseneeree uraldaad, zeel tabij bhar urgui 1 jil unjij bno. Bga bgagaaraa bsan ni deer.

Зочин 2020-02-09 11:41:10

Хувь хүн тэр тусмаа УИХ ын г ишүүн хүн юу ч гэж хэлж болно. Тэр тусмаа сонгуулийн шоу эхэлчихсэн энэ үед. Харин Эрүүл мэндийн сайд албан ёсоор судалгаа тооцоонд үндэслэн, зохих журам зааврын дагуу хориглох, цуцлах талаар зарлах бол өөр асуудал шүү. Иргэддээ анхааруулах нь зөв ч айдас түгшүүр төрүүлэх мэдээлэл цацах нь тийм ч зөв анхааруулга биш. Сайн бодож, мэргэжлийн багтайгаа зөвлөж байж үгээ хэлэх ёстойг анхаарна уу

Зочин
Сэтгэгдэл бичих