
БНХАУ-д зорчсон Баян-Өлгий аймгийн оршин суугчийн шинжилгээний хариу гарчээ. Түүний хариу сөрөг буюу коронавирүсийн халдар аваагүй болох нь шинжилгээгээр батлагдсан байна. Тэрбээр БНХАУ-аас хил давмагцаа Улаанбаатар-Ховд-Өлгий гэсэн чиглэлд олон хүнтэй автобус, такси үйлчилгээ сонгон үйлчлүүлсэн юм.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарласан иргэн коронавирүсгүй гэдгийг шинжилгээгээр тогтоожээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-ын Эрээн, Бээжин болон Замын-Үүд, Улаанбаатар, Ховд, Булганы Сансар, Ховдын Дарви, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчиж явсан байна. Баян-Өлгий аймагт очих үедээ "Халуурч, ханиалгах, толгой болон булчин өвдөх, гүйлгэх" гэсэн зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандан, улмаар холбогдох үзлэг шинжилгээнд хамрагдан тусгаарлагджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу