Өмнөд Солонгост 48 мянган монгол хүн ажиллаж амьдарч байна

Хуваалцах:
Өмнөд Солонгост 48 мянган монгол хүн ажиллаж амьдарч байна

    Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн тоо долоо орчим хувиар өсөж, 2.5 саяд хүрчээ. Тус улсын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээр, өнгөрсөн оны эцсээр Өмнөд Солонгост 2.524.656 гаднын иргэн ажиллаж, амьдарч байжээ. 2007 онд тус улсад амьдарч буй гадаад иргэний тоо нэг орчим сая байсан бол 2016  онд хоёр сая байсан аж. Иргэний харьяалалаар нь авч үзвэл, 224 мянган вьетнам, 209 мянган тай үндэстэн,156 мянган америк, 86 мянган япон, 75 мянган үзбек, 62 мянган филиппин, 61 мянган орос, 49 орчим мянган индонез, 48 мянган монгол, 47 мянган камбож хүн амьдарч байна.

Түүнчлэн хууль бус оршин суугчдын тоо 9.9 хувиар өсөж, 40 мянгад хүрчээ. Харин тус улсад суралцаж буй оюутны тоо өнгөрсөн онд 12.1 хувиар өсөж, 180 мянга болсноос  хятад, вьетнам, узбекстан оюутан хамгийн олон байна.


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих