
REUTERS: Европын Комисс Монгол Улсыг мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийн эсрэг хангалттай арга хэмжээ авдаггүй орнуудын “Хар жагсаалт”-д оруулахаар зэхэж байгаа талаар “Reuters” агентлагийн мэдээлжээ. Монгол Улс, Барбадос, Панам, Гана зэрэг нийт 12 бүс, орныг энэ жагсаалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ байгууллага бий болгох юм байна. Хэдий тийм боловч одоогоор эцсийн байдлаар жагсаалт батлагдаагүй байгаа аж. Пүрэв гарагт танилцуулахаар төлөвлөсөн эцсийн баримт, бичигт өөрчлөлт орж магадгүй юм байна. Европын холбооны хуулийн дагуу гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай холбоотой харилцагч нарт илүү хатуу хяналт шалгалт тавих үүрэг хүлээх юм байна.
Манай улс өнгөрсөн 2017 онд Европын холбооны “Хар жагсаалт”-д орж байсан билээ. Тус холбооноос “Компаниуд болон иргэд нь оффшор бүсэд мөнгөө хадгалуулан татвараас зайлсхийж байсан нь илэрсэн. Засаг захиргааны тусгай бүсийг татварын тогтолцооны ил тод байдал, татварын хувь хэмжээ болон тэг хувийн татвар ногдуулах зэргээр үндэстэн дамнасан корпорациудыг өөхшүүлдэг. Татварын зорилгоор мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлын Дэлхийн форумын гишүүн биш. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан татварын асуудлаарх харилцан туслах олон талт конвенцид нэгдээгүй.
"Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах" асуудалтай тэмцэх, энэ талаарх стандарт бодлогуудыг хэрэгжүүлдэггүй зэрэг шалтгаанаар улс орнуудыг “Хар жагсаалт”-д оруулдаг.
Европын холбооноос гаргасан хар жагсаалтад багтсанаар ямар сөрөг үр дагавартай вэ?
“Хар жагсаалт”-д багтсан орнууд нь Европын холбооны санхүүгийн зэх зээлд хандах эрхгүй буюу тус холбооноос ямар нэгэн санхүүжилт болон хөрөнгө оруулалт авах боломжгүй болдог. Тус холбоонд “Тогтвортой хөгжлийн Европын сан”, “Стратегийн хөрөнгө оруулалтын Европын сан”, “Гадаад орнуудад зээл олгох” байгууллагууд багтдаг.
Харин татварын орчноо шинэчлэх амлалт өгч, уг амлалтаа ажил хэрэг болгосноор хар жагсаалтаас гарах боломжтой аж. Дэлхий нийтээрээ татвараас зайлсхийж байгаа үйл явцтай тэмцэж байгаа үед татвараас зайлсхийх боломж олгож, хууль эрх зүйн үүднээс хангаж өгч буй улс дэлхийн уорнуудын хориг арга хэмжээнд өртөх эрсдэлтэй байдаг байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу