СПОРТОнцлох

Майкл Жордан тухай кино хамгийн олон хүн үзсэн баримтат киногоор шалгарчээ

Хуваалцах:
Майкл Жордан тухай кино хамгийн олон хүн үзсэн баримтат киногоор шалгарчээ

     Бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч хэн болох тухай мэтгэлцээн бараг бүх спортын шүтэн бишрэгчдийн дунд өрнөдөг. Хөлбөмбөгийн фанатууд  Марадона, Месси боксын фенүүд Мухаммед Али, Сахар Рэй Робинсон нарыг харьцуулан ярьдаг. Бусад спортоос ялгаатай нь сагсан бөмбөгт ийм маргаан ховор тохиолддог.  Учир нь карьерийнхаа туршид НБА-гийн зургаан аварга болсон Майкл Жордан хамгийн агуу тоглогч гэдэгтэй олон хүн санал нийлдэг. ESPN, Netflix хамтран 2018 оноос эхлэн Жорданы талаар  "Сүүлчийн бүжиг" нэртэй 10 хэсгээс бүрдсэн мини баримтат кино бүтээж эхэлсэн билээ.  Кинонд Жордан, Коби Брайант нарын харилцааны тухай сонирхолтой түүхийг ч  өгүүлдэг.

Өнгөрсөн  арванхоёрдугаар сард албан ёсны трейлерээ гаргасны дараа ESPN, Netflix  эхний хоёр ангийг зөвхөн АНУ-д өнгөрсөн сарын 19-нд цацсан юм. Киног үзэгчдийн хүртээл болгосон даруйдАНУ-ын зургаан сая орчим үзэгч эхний ангийг үзэж,  ESPN түүхэн дэх хамгийн их үзсэн баримтат киноны нэг болоод байгаа ажээ. Форбсын мэдээлснээр Жордан "Сүүлчийн бүжиг" -ээс олсон бүх орлогыг буяны байгууллагад хандивлах юм байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих