
18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад үргэлжилж байна. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хэсгээсээ тэргүүлж, хагас шигшээд шалгараад байсан билээ. Тэгвэл манай эмэгтэй баг тамирчид хагас шигшээд Самаог 65-64 харьцаатай ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Уг тоглолтод Б.Болор-Эрдэнэ 19 оноо, Н.Нандинхүсэл 18 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн юм.
Ийнхүү тэд тэмцээний сүүлийн шатанд Малайзтай оноолт таарч байна. Хоёр баг “B” хэсгийн хүрээнд тоглоход Монголчууд 72-57 харьцаатай ялалт байгуулсан билээ.


















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







