
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд тоглох эрхээ баталгаажууллаа.
2025 онд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн тойргийн тоглолтууд UG Arena-д эхэлсэн. Өчигдөр Монголын шигшээ баг Хонконгийн багтай тоглож 76-69 онооны харьцаагаар хожсон юм.
Тэгвэл өнөөдөр Сингапурыг 73-49 харьцаагаар илүүрхэн хожив. Манай багаас Д.Дэлгэрням 16, Г.Баттөр 13, О.Энхбаатар 12 оноо авч багаа тэргүүлсэн байна. Маргааш Гуамын шигшээ багтай тоглож хэсгийн хэддүгээр байраар урьдчилсан шатанд тоглохоо шийдэх юм. Хоёрдугаар шатнаас шалгарсан дөрвөн багийг Австрали, Шинэ Зеланд, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Япон, Тайвань, Индонез улсын багууд хүлээж байна.





