ДЭЛХИЙДОнцлох

Сүү үнэхээр эрүүл мэндэд тустай юу

Хуваалцах:
Сүү үнэхээр эрүүл мэндэд тустай юу

     Дэлхий даяар ямар нэгэн халдварт өвчин дэгдэхэд хүмүүсийн сүүний хэрэглээ нэмэгддэг судалгаанаас харагджээ. Тухайлбал, АНУ-д сүүлийн таван сарын хугацаанд үхрийн сүүний борлуулалт 4.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ хүн бүр зайлшгүй сүү уух шаардлагатай юу. Сүүний давуу болон сул тал юу гэдэг талаар CNN агентлаг хариулт өгөх мэдээлэл бэлтгэжээ.

Жин нэмэх болон сүүний хэрэглээ

Харвардын хоол тэжээлийн мэргэжилтэн доктор Уолтер Уиллетт, Доктор Дэвид Людвиг нар хорт хавдар, жин нэмэгдэх, зүрх судасны эрсдэлд сүү хэрхэн нөлөөлж буйг судалж үзжээ. Судалгаанаас үзэхэд сүү төдийлөн ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байгаа нь батлагдсан байна. Ферментүүд сүүнээс ялгарах кальцийг 2-5 настай хүүхдийн гэдсэнд шингээж авах үүрэгтэй байдаг, тэгэхээр энэ бүтээгдэхүүн насанд хүрсэн хүмүүст хэрэгцээгүй. Үүгээр ч зогсохгүй сүү нь дутуу ханасан тосоор баялаг ба энэ нь эрүүл мэндэд тийм ч сайн нөлөөтэй биш аж.

Сүү болон өвчлөл

Насанд хүрэгчдийн хувьд сүү хэрэглэх төдийлөн шаардлагагүй гэнэ. Сүүг кальциар баялаг тул олон оронд хүүхдэдээ хэрэглэхийг зөвлөдөг боловч сүү, кальцийн хэмжээ хамгийн их байдаг улс орнуудад ясны хугарлын түвшин хамгийн өндөр байдаг талаар “New England Journal of Medicinе” сэтгүүлийн тоймд дурджээ. Түүнчлэн цагаан идээ ихээр хэрэглэх нь түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Хүүхэд сүү хэрэглэснээр

12-24 сартай хүүхдэд сүү зайлшгүй шаардлагатай гэдгийг Америкийн Педиатрийн академиас онцолжээ. Харин Их Британид таваас доош насны хүүхдэд тослог ихтэй сүүн бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөдөг. Лактоз бол сүүнд агуулагддаг гол нүүрс ус юм. Сүүний сахар боловсруулах чадвар муудах нь гэдэсний өвчин, туулгалт, хэвлий хийгээр дүүрэх болон бөөлжихөд хүргэдэг ба ихэвчлэн насанд хүрэгчид болон таваас дээш настай хүүхдэд тохиолддог байна. Бага хэмжээгээр хэрэглэхэд лактоз эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэггүй ба харин бие 11 гр-аас их хэмжээтэй лактоз шингээж авах үед асуудал бий болдог. Ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 75 хувь нь кальцийг сүү, сүүн бүтээгдэхүүнээс биедээ шингээж авч чаддаггүй. Бидний бие организм ханасан тосыг сүүнээс маш богино хугацаанд хүлээж авдаг ба энэ нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна.

Сүү уухын ач тус нь спорт эсвэл ясны сийрэгжилтэд сайнаар нөлөөлдөг гэдэг ойлголт батлагдаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.


Хуваалцах:
2Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих