ЭДИЙН ЗАСАГОнцлох

ТАНИЛЦ: Монгол Улс ямар ямар ХАР, СААРАЛ ЖАГСААЛТАД багтдаг вэ

Хуваалцах:
ТАНИЛЦ: Монгол Улс ямар ямар ХАР, СААРАЛ ЖАГСААЛТАД багтдаг вэ

Монгол Улсын нэр хүнд өнгөрөгч жилүүдэд гадаадад ганхах болов. Европын холбооны хар, саарал жагсаалт, ФАТФ-Олон Улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Санхүүгийн гэмт хэрэгүйлдэхэрсдэлтэй улсуудын саарал жагсаалт"-т зэрэгт багтаж байсан. Саяхан буюу өнгөрөгч 06-ны өдөр Европын холбооны "Татварын СААРАЛ жагсаалт"-аас гарсан билээ. Тэгвэл та бүгдэд ямар ямар хар, саарал жагсаалтад манай Улс багтаж байгааг тайлбарлавал.

-Европын холбооны ТАТВАРЫН ХАР ЖАГСААЛТ /black list of tax havens/ 2017.12.05-ны өдөр орсон

-Европын холбооны ТАТВАРЫН СААРАЛ ЖАГСААЛТ /Grey list non-cooperative jurisdisctions Watch list/ манай улсын хувьд 2018.01.26-ны өдөр орсон ч 2020.10.06-ны өдөр уг жагсаалтаас албан ёсоор гарсан

-ФАТФ /Олон Улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба/-ны СААРАЛ ЖАГСААЛТ-д 2019.09-р сард уг жагсаалтад орсон одоогоор ФАТФ-ын уг жагсаалтаас гарах эсэхэд шалгалт хийж энэ сарын сүүлээр шалгалтын дүн гарна. Сангийн яамнаас энэ сарын 21-23-ны өдрүүдэд ФАТФ дүнгээ тавих аж.

-Европын холбооны ХАР ЖАГСААЛТ /black list of Countries that are at risk for Money laundering and terrorism financing/ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улсуудын жагсаалтад 2020.05.07-ны өдөр Монгол улс уг жагсаалтад оржээ

Эдийн засагч Х.Батсуурь


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих