УЛС ТӨРОнцлох

Н.Алтанхуяг: Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж компанийг албадаж мөнгө гаргуулдаг зүйл хаана байдаг юм

Хуваалцах:
Н.Алтанхуяг: Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж компанийг албадаж мөнгө гаргуулдаг зүйл хаана байдаг юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Гишүүдээ жорлонгоор маргах гээгүй. Гэхдээ улсын төсөв дээрээ хийх ёстой. 2021 оны төсвийн хууль батлагдчихлаа өнөөдөр эцэслэж байна. Ерөнхийлөгчийн хуулийг авахгүй гэсэн учих хүчин төгөлдөр болж байна. 

Дөнгөж сая мөнгө байхгүй гэж уйлж уйлж Ерөнхийлөгчийн хуулийг буцааж төсөв баталсан.Дараачийн тогтоол дээр Эрдэнэт гэдэг саалийн үнээнээсээ нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө авч жорлон янзална гэж байгаа юм. Улс гэдэг нэг л төсөвтэй байдаг. Эрдэнэтээс мөнгө гаргуулж болно. Орлого, зарлагаа хасаад ашигаасаа улсад төлдөг татвараа өгч тэр 100 тэрбум чинь улсын төсөв рүү орж жорлон янзалах гэж орж ирдэг юм. Би энийг л хэлээд байгаа юм. Би Жавхлан даргыг эртээр шүүмжилсэн одоо ч хэлчихье. Эрдэнэтийн Бадамсүрэнтэй гар бариад 100 тэрбум төгрөгийг Эрдэнэтээс гаргуулах боллоо. Ийм замбараагүй зүйл байдаггүй юм. Өнөөдөр иргэд юу ярьж байгаа вэ. 48  ААН-д 5,6 тэрбум төгрөг өгчихөөч гэж гуйгаад байхад байхгүй байгаа мөртлөө. 100 тэрбум төгрөгөөр жорлон янзална гэнэ. Тогтоолоор орж ирдэг юмыг энэ улс хэдэн төсөвтэй байх юм. Эрдэнэт нэг төсөвтэй, Улс нэг төсөвтэй, уул уурхайн компаниуд нэг төсөвтэй ийм байж болохгүй. Та одоо төсвийн байнгын хорооны дарга байж ийм хууль зөрчсөн зүйл хийж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж компанийг албадаж мөнгө гаргуулдаг хаана тийм юм байдаг юм. Тэгээд 100 тэрбум шүү. Энэ тогтоолоос та нар минь ярьж байгаад 5-р зүйлээ авчихаа. Тэртэй тэргүй төсвийн тодотгол хийнэ. Та нар өнөөдөр ичсэн нүүрэндээ гүрийгээд гарлаа" гэв. 

УИХ-ын Б.Жавхлан: "Алтанхуяг гишүүнээ бид үүнийг хийнэ. Эргэлт буцалтгүй хийнэ. Хууль зөрчсөн зүйл хийгээгүй. Таныг би Ерөнхий сайд байсан ахмад хүний хувьд хүндэтгэж харьцаж байгаа шүү. Эрдэнэт үйлдвэр сүүлийн хоёр сарын хугацаанд онцгой дэглэмийн хүрээнд маш сайн ажиллаж байгаа. Та энэ дээр эсэргүйцэхгүй, санал нийлэх байх гэж бодож байна. Ашигтай ажилладаг болсон. Тийм ч учраас иймэрхүү ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийх хэрэгтэй. Одоо байгаа өмнөн ч байсан эмэгтэй гишүүдийн үр хүүхэд, цэцэрлэгийн насны хүүхдүүдээ нэг мөр модон жорлонгоос салгах саналыг Засгийн газар хүлээж аваад Бадамсүрэн захиралтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийх болсон талархалтай байна. Энэ саналыг гаргасан УИХ-ын эмэгтэй гишүүдийн өмнөөс Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлье.

Энэ бол тулгамдсан асуудал үүнийг хийхийн тулд төсөв дээр тавина боломж нь байхгүй. 2021 оны төсөвт ямар ч боломж байхгүй. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл байвал би дангаараа хариуцья Алтанхуяг гишүүнээ" гэв. 


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
1Пөөх