УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан 92 хуулийн төслийнх нь хамт эцэслэн баталлаа.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль нэрээр өргөн барьсан юм. Хэлэлцүүлгийн шатанд уг хоёр төслийг нэгтгэн хэлэлцэж баталлаа. Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга С.Бямбацогт "Энэхүү хууль Хаврын чуулганаар баталсан онцлох хуулийн нэг. Төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулсан чухал хуулийг баталлаа. Энэ хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчин тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй байх зохицуулалтыг бий болголоо гэв.



























































































