
Өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Арванхоёрдугаар сарын 25-нд улсын хэмжээнд 14,227 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнд коронавирус илэрлээ.
Долоон тохиолдлын дөрөв нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой бөгөөд хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтал нэг байна. Тус дүүргийн эмнэлгээс эхтэй голомтод нийтдээ 146 хүн өвчиллөө. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 15, гэр бүлийн гишүүд 27, өвчтөн 81, сахиур 22, хавьтал нэг байгаа юм.
Үлдсэн гурван нь ХСҮТ-ийн хоёр эмч, тэдний хавьтал нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, ойрын хавьтал 112 хавьтлыг тусгаарласан. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа. Урьдчилсан байдлаар 400 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
ДОТООДЫН ХАЛДВАР 618 БОЛЛОО
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй" гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу