ДЭЛХИЙДОнцлох

Дэлхийн 33 оронд коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдээд байна

Хуваалцах:
Дэлхийн 33 оронд коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдээд байна

   Дэлхийн 33 улсад Их Британид хамгийн анх бүртгэгдсэн коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдварын шинэ хувилбар бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа хэд хэдэн улс Их Британи руу зорчих хязгаарлалт тогтоосон билээ.

Эрдэм шинжилгээний тооцооллын дагуу шинэ хувилбар 70 хувиар илүү хурдан тархдаг байж болзошгүй талаар судлаачид онцолж байгаа юм.

Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд шинэ хувилбарыг есдүгээр сард анх илрүүлсэн гэж мэдэгдсэн боловч арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл олон нийтэд мэдэгдээгүй. Түүнчлэн шинээр бүртгэгдсэн хувилбарууд нь илүү их хор хөнөөлтэй байж магадгүй байгаа юм. Мэргэжилтнүүд COVID-19 вакцин шинэ хувилбарын эсрэг ч үр дүнгээ өгнө гэж мэдэгдээд буй. Ямартай зарим улс орнуудыг хилээ хааж, зорчих хязгаарлалтаа улам чангатгаад байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих