ДЭЛХИЙДОнцлох

БНХАУ Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлнэ

Хуваалцах:
БНХАУ Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.  Тэрээр энэ үеэрээ Хятадын тал өөрийн ард иргэдийг вакцинжуулах яаралтай нөхцөл байдалд байгаа ч Монголын талд вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн тухайгаа мэдэгдсэн байна. 

Түүний мэдэгдсэнээр, Хятад улс Бруней, Балба, Филиппин, Мьянмар, Камбож, Лаос, Шри Ланка, Монгол, Палестин, Беларусь, Зимбабве зэрэг хөгжиж буй 13 оронд хүмүүнлэгийн тусламж болгон вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнчлэн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэхээр болсноо дуулгажээ.


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
3Пөөх