О.Дашпагма: Энэ долоо хоногоос 60-64 насныхаа иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн

Хуваалцах:
О.Дашпагма: Энэ долоо хоногоос 60-64 насныхаа иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. /2021.03.15/

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: "Энэ дөрөвдүгээр сардаа багтааж зорилтод бүлгийнхээ иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Энэ долоо хоногоос 60-64 насныхаа иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Нийслэл хотод халдвар өндөр байгаа учраас нийслэлдээ зохион байгуулалт хийнэ. 

Хороо дүүргийн ахмад настанууд хаана хандаж вакцинд хамрагдах вэ гэвэл дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын тогтоосон цэгүүд болон эрүүл мэндийн байгууллагаас зарласан цэгүүдэд очиж вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Монгол Улсад одоо хэрэглэж буй вакцинууд хүний эмийн зөвлөлөөр яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл бүхий вакцинуудыг хэрэглэж байгаа. Иргэд энэхүү вакцинууд хийлгэх боломжтой байгаа" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих