
УИХ-ын ээлжит хуралдаанаар Ж.Мөнхбат гишүүнийг ТББХ-ны даргаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ж.Эрдэнэбат гишүүнийг тангараг өргөх ёслолтой холбоотойгоор шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Бүх зүйлийг хүчиндэж явж байна. Та нар сошиал хардаггүй дандаа МАН-ын дарга нарынхаа постыг хардаг юм шиг байгаа юм. Ард түмний постод УИХ-ын гишүүнийг тангараг өргүүлэх тухай асуудал маш их шүүмжлэлтэй байна. Шүүхээр асуудлаа нэг талд нь гаргуулж байгаад тангараг өргүүлэхгүй бол болохгүй.
УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээр хэрэг нь шалгагдахгүй ингээд л явах юм байна. Одоо тэртэй тэргүй шүүх гэдэг танай талд гарсан шинэ эзэндээ маш хурдан үйлчилж байгаа юм чинь хурдан шийдээд дуусгах байлгүй дээ. Тэр АН-ын бүртгэлийг харалдаа. Өнөөдөр шүүхийн шийдэж байгаа янз янзын шийдвэрийг харалдаа. Дор нь шийднэ. Шүүх яасан хурдан шинэ эзэндээ үйлчилж байна.
Манай АН-ын бүлэг үүнд хатуу байр суурьтай байна. Завсарлага авах эрхтэй. Хойшлуулах хэрэгтэй ингэж болохгүй" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Тангараг өргөх асуудал хэлэлцэх асуудал биш.Үндсэн хуулийн дагуу анхдугаар чуулганд тангарагаа өргөж амжаагүй гишүүн оролцсон анхны чуулгандаа тангаргаа өргөн гээд хуульчилсан. Ард түмнээс мандатаа авсан гишүүнийг өөрчилдөг зүйл байхгүй. Үндсэн хууль, чуулганы хуралдааны дэгээ баримталж ажиллацгаа" гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2021-03-19 00:14:11
Бүүр цайжээ эд нар, ард түмнийг арай хэтэрхий доромжилж дэлхийн шившиг болж дуусч байна даа тэвчээрт хязгаар байдаг юм шүү...
Зочин 2021-03-18 19:10:21
та нар ийм дураараа бж ард түмнээ босгов доо
Зочин 2021-03-18 14:45:04
Занданшатар АНУ-ын золбин професорын төлөөний этгээд болсон. Муис,Хзс- гадаадын гар хөл брлсон элбэгдоржийн хэдэн хуульч судлаач нэртэй хэдэн этгээдийн бүлэглэлд нэгдсэн.
Зочин 2021-03-18 13:58:58
Purewdorj gishun zuw helsn bna! Nugu nam ni bodwl eserhutsene tegsn ch ted huiwaldagsd uursdinhuru hine de