
УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ж.Эрдэнэбат гишүүний тангарагаа өргөсөн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга асуудалд хатуухан үг хэлээд авсан билээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийв.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулган өөрийн тааллаар оролцож, үг хэлж болно гэж үндсэн хуулинд заасан. Гэхдээ Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагаас сонгон бүрдүүлдэг ээлжит сонгуулийн үеэр бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээр ял оноосон явдал нь Монгол Улсын үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэж тухайн үед УИХ-ын даргын хувьд мэдэгдэл гаргаж байсан.
УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүчин төгөлдөр хэвээрээ байсан" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу