МЭДЭЭ

Ковид-19 халдварын 160 тохиолдол илэрлээ

Хуваалцах:
Ковид-19 халдварын 160 тохиолдол илэрлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд шинжилгээ хийснээс 160 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 4,658 болж байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар халдвар авсан хүмүүсийн 71 хувь нь эмчлэгдээд байна. Шинээр халдвар авсан 160 тохиолдол бүгд Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд одоогоор 1,284 хүн эмчлэгдэж буйгаас гурван хүний биеийн байдал маш хүнд байна. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх