
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Тэрээр “Вакцинжуулалт бол хүн бүрийн сайн дурын сонголт, хувийн шийдвэр юм. Ташрамд хэлэхэд, би маргааш вакцин тариулах бодолтой байна" гэж даваа гарагт коронавирусний вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хурлын үеэр хэлсэн байна. Одоогийн байдлаар ОХУ-д "Спутник V", "ЭпиВакКорона", "КовиВак" гэсэн вакцинуудыг бүртгээд байгаа юм байна.
Ж.Батдорж

















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







