Онцлох

Б.Нандинцэцэг: Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, Үнэн гэж байдаг юм

Хуваалцах:
Б.Нандинцэцэг: Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, Үнэн гэж байдаг юм

Олимпын аварга, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож гэмтээсэн гэж Э.Энхбатын эхнэр өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Өчигдөр 21.00 цагийн орчимд ГССҮТ-д хүргэгдсэн начин Э.Энхбат өдгөө ухаан ороогүй, сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд түүний эхнэрээс нөхрийнх нь биеийн байдал ямар байгааг тодрууллаа.

Тэрээр "Би Н.Түвшинбаяраас чи миний ханийг яаж байгаа юм бэ? гэхэд тэр миний өөдөөс юу ч хэлээгүй. Гөлийгөөд л байж байсан. Надад тухайн үед очингуутаа зураг авах, бичлэг хийх ямар ч ухаан сөхөө байгаагүй. Нөхрийн маань толгойных нь улаан махнууд гарчихсан байсан. Бас манай нөхрийн өмдний тэлээ нэл цус болсон байсан. Би сая цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчихөөд ирлээ. Н.Түвшинбаяр манай гэр бүлийн найз Хосбаярыг гурван жилийн өмнө ямар ч шалтгаангүй зодсон. Харсан гэрчүүд ч байгаа. Тэрнээс болж бид нар гэр бүлийн найзууд байхаа больсон. Манай нөхөр эмнэлэгт ирээд шокноосоо гарч чадахгүй байна гэдгийг эмч нь хэлсэн.


Нөхөр маань "Н.Түвшинбаяр аа боль л доо. Одоо боль л доо гээд хашгираад байсан. Тариаг нь хийлгэх гээд дөрвөн бөх дөрвөн мөчнөөс нь бариад дийлээгүй. Шокноосоо гараагүй байсан" гэсэн.

Шууд жүжиг тавьж байна шүү дээ. Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, одоо болно. Үнэн гэж байдаг. Би үнэний төлөө явах болно. Эхлээд би нөхрөө босгоодохьё. Би нөхрийгөө зүлэг ногоон дэвжээн дээрээ дахин барилдахыг хармаар байна. Н.Түвшинбаяр аа чи яаж ийм хүн чанаргүй байж чадаж байна аа. Миний хань болон бид нар танай гэрт өргүй шүү. Хамгийн эхэнд би ханийгаа л босгомоор байна. Өөр асуудал надад үнэхээр алга. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага үнэ зөвөөр шийдээсэй" гэлээ. 


Хуваалцах:
3Хаха
1Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
0Пөөх