
Цахим орчинд шөнө оройн цагаар залуучууд хоорондоо зодолдож буй бичлэг цацагдаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хэргийн талаар тодруулахад, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд энэ сарын 21-ийн өдөр 03 цагийн орчимд машинтай залуус хоорондоо маргалдаж зодолдон улмаар 19 настай эрэгтэй “Д” нь Harrier маркийн тээврийн хэрэгслээр 18 настай эрэгтэй “С”-г мөргөж биед нь гэмтэл учруулаад хэргийн газраас зугтаасан байжээ.
Уг хэргийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тодруулбал их, дээд сургуулийн 2 дугаар курсын оюутнууд хоорондоо маргалдан, улмаар уурандаа зодолдон танхайрч, нэгнийгээ машинаар мөргөөд зугтаасан аж. Тухайн хэргийн хохирогч болох иргэн "С" нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу