ДЭЛХИЙДОнцлох

Испанийн Засгийн газар ард иргэдэдээ зориулж “Уйлах өрөө” байгуулжээ

Хуваалцах:
Испанийн Засгийн газар ард иргэдэдээ зориулж “Уйлах өрөө”   байгуулжээ

  Испанийн Ерөнхий сайд Педро Санчес 100 сая еврогийн (116 сая ам.доллар) өртөг бүхий сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа долоо хоногийн өмнө зарласан билээ. Төслийн хүрээнд Мадридын төв хэсэгт байрлах “Уйлах өрөө” буюу “La Lloreria” байгуулахаас гадна 24 цагийн турш сэтгэлзүйн тусламж үзүүлэх утас ажиллуулах юм байна. Мөн сэтгэл зүйн хямралд орсон хүмүүст үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх аж. Уйлах өрөө нь хүмүүст сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж авах орон зайг бий болгох замаар сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой хэвшмэл буруу ойлголтууд, гутаан доромжлолыг арилгах зорилготой гэнэ. 2019 онд Испанид 3671 хүн амиа хорложээ. Тус улсын Засгийн газрын мэдээллээр Испанийн өсвөр насны 10 хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон бол нийт хүн амын 5.8 хувь нь сэтгэцийн хувьд асуудалтай гэсэн судалгаа гарсан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих