Судалгаа: Ариун цэврийн өрөөнд утсаа авч орох нь геморрой үүсэх эрсдэлийг 46 хувиар нэмэгдүүлдэг

Хуваалцах:
Судалгаа: Ариун цэврийн өрөөнд утсаа авч орох нь геморрой үүсэх эрсдэлийг 46 хувиар нэмэгдүүлдэг

Ариун цэврийн өрөө нь эцэг эхчүүдийн хувьд  "өөрт нь" зориулсан газар байсаар ирсэн. Гэвч хүмүүс биет ном, сэтгүүл уншихаас ухаалаг утсаа эцэс төгсгөлгүй гүйлгэх болсон тул бие засах цаг нь эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. PLOS One-д хийсэн шинэ судалгаагаар ариун цэврийн өрөөнд удаан хугацаанд суух нь олон сөрөг үр дагавартай байна.  Хүмүүс угаалгын өрөөнд ухаалаг утсаа авч орсноор геморрой өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг байна.

Геморрой гэдэг нь шулуун гэдэс болон хошногоны гадна талын хэсэг бөгөөд даралт ихэссэнээс хавдаж, томорч таагүй байдал бий болж, өвдөж, цус гарч эхэлдэг.

Судалгаанд колоноскопи скрининг хийлгэсэн 125 насанд хүрэгчдийг бие засах дадал зуршил, тэр дундаа угаалгын өрөөнд утсаа хэр үздэг  эсэх талаар асуумж авчээ. Судалгаанд мөн геморрой үүсэх эрсдэлтэй холбоотой нэмэлт хүчин зүйлүүд болох ачаалал, эслэгийн хэрэглээ, дасгалын талаар асуулт асуусан. Судалгаанд хамрагдагсдын 66 хувь нь ухаалаг гар утсаа бие засах газар байнга хэрэглэдэг гэж хариулжээ. Утсаа ариун цэврийн өрөөнд авч ордог хүмүүсийн 54 орчим хувь нь утсаа ашиглан мэдээ уншдаг гэж хариулсан бол 44 орчим хувь нь олон нийтийн сүлжээнд цагаа зарцуулдаг байна.

Судлаачид ухаалаг гар утсыг бие засах газар дээр тогтмол хэрэглэх нь геморрой өвчнөөр өвчлөх эрсдэлийг 46 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

https://edition.cnn.com/2025/09/03/health/toilet-time-hemorrhoid-risk-wellness


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих