
Хамгийн хямд шатахуунтай улсын жагсаалтыг Венесуэль тэргүүлдэг. Тус улсад нэг литр АИ-95 бензинийг 0.01 ам.доллароор худалдан авах боломжтой гэнэ. Удаах байранд 0.06 ам.доллароор Иран орсон бол Сирид нэг литр шатахуун 0.23 ам.долларын үнэтэйгээр гуравдугаарт бичигджээ. Харин шатахуун хамгийн үнэтэй орнуудын жагсаалтын эхний гуравт Нидерланд болон Норвеги 1.93 ам.доллар болон 2.02 ам.доллароор орсон бол Хонконгт 2.6 ам.доллароор эхний байрт бичигдсэн байна. Харин манай улс хамгийн хямд үнэтэй шатахуунтай орнуудын жагсаалтын 48-д бичигдэж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2021-11-24 12:03:58
Tsaling orlogiinho hemjeeger hamgiin muud tegseneee