НИЙГЭМОнцлох

Шүүгчийн сахилгын хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүллээ

Хуваалцах:
Шүүгчийн сахилгын хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүллээ

Шүүгчийн сахилгын хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүлж, шүүгч З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувь бууруулах шийдвэр гаргалаа.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18.8-д зааснаар шүүгч нь хэргийн оролцогч болоод бусад этгээдтэй харилцахдаа хэрэг хянан шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3-д заасан мэргэжлийн байх зарчмыг зөрчсөн. Мөн 2.3-д заасан шүүгч ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй гэдэг заалтыг зөрчсөн учир ийнхүү арга хэмжээ авчээ.

Өнгөрсөн 2021 онд өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын лифтэнд зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан. Дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан.

Шүүхийн сахилгын хорооны хуралд шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нар биечлэн оролцсон бол Д.Отгонбаатар эрүүл мэндийн шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан билээ. Үүнийг харгалзаж, батлан даагч болон оролцогчоос гаргасан хүсэлт болоод өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, бүрэлдэхүүн хянан үзэх шаардлагатай байгаа тул дахин нийт гурван удаа түр завсарлаж, ийнхүү хурал өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих