НИЙГЭМОнцлох

Мөс цөмөрсөний улмаас хоёр авто машин живжээ

Хуваалцах:
Мөс цөмөрсөний улмаас хоёр авто машин живжээ

Энэ сарын 22-ний өдрийн 21:00 цаг орчимд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн уур баагьдаг гэх газарт приус 20, приус 10 маркийн авто машинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд живжээ.

Тухайн авто машинуудад нийт 8 хүн зорчиж явсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Өмнөговь айммгийн ОБГ-ын эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч шуурхай ажиллаж 10 метрийн гүнээс 2 авто машиныг татан гаргаж эздэд нь хүлээлгэн өгчээ.

Мөс цөмөрсөний улмаас хоёр авто машин живжээ

Мөс цөмөрсөний улмаас хоёр авто машин живжээ

Сүүлийн үед иргэд зам товчилж, хялбар аргаар бүрэн хөлдөөгүй мөсөөр зорчих явдал их байна. Иймд иргэд өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалж бүрэн гүйцэт хөлдөөгүй мөсөөр зорчихгүй байхыг анхааруулж байна.


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих