
Үнэ нэмсэн учрыг тайлбарлах нь худалдагч, үйлдвэрлэгчид амархан. Хил хаасантай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож үнэ хөөрөгдөж байна. Татан авалт багассан учир нэмэхээс өөр арга алга. Үйлдвэрээс нэмэгдэж ирж байгаа үнэ дээр өмнөх ашгаа л нэмж байгаа гэхчлэн худалдан авагчдыг аргалах. Иргэд ч хүлцэнгүй, тэвчээртэй яалтай билээ гээд худалдан авалт хийнэ.
Харамсалтай нь сар ч хүрэхгүй хугацаанд өнөө барааны үнэ нь дахин өснө. Иргэд дахиад л нүдэн балай чихнэ дүлий өнгөрнө. Ийнхүү явсаар цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй байж татвар татаас, хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсаар л…
Тэгвэл заавал Хятадын талыг харалгүй хойд хөршөө бараадвал ямар вэ?
Жишээ нь Алтанбулаг хилийн боомтын чөлөөт бүсийн дэлгүүрийн үнэ
Виски нь 25,000-75,000 хооронд
Алим 6000-8500
Апельсин-5000
Мандарин -8000
Хасарваань -5900
Хар чавга -11000 гэх мэтчилэн өргөн хэрэглээний барааны үнэ Улаанбаатартай харьцуулахад бага байгаа юм.


Тодруулбал, сүүлийн дөрвөн жилд буюу 2017-2021 онд мах, жимс, талх, боорцогны үнэ 2-3 дахин нэмэгджээ. Харин өдөр тутмын худалдан авалтаар 2017 онд 54 мянга 515 төгрөгөөр авдаг байсан хүнсийг өнөөдөр 85 мянга 848 төгрөгөөр иргэд авч байна. Энэ нь нийт дүнгээр бодвол сүүлийн дөрвөн жилд 31 мянга 333 төгрөгөөр буюу 57.5 хувиар өссөн үзүүлэлт.

Мөн өргөн хэрэглээний бараанаас гадна авто машины үнэ нэмэгджээ. Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой автомашины үнэ нэг сарын дотор 4-8 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Шатахуун бага зарцуулдаг гэх утгаар монголчуудын дийлэнх нь унадаг "Приус" маркийн автомашин дунджаар 27-40 сая төгрөгийн үнэтэй болжээ.
Он залуутайд тооцогдох 2012 оны “Приус-20″ загвар 25-27 сая төгрөг, “Приус-30″ загвар 30-35 сая, “Приус-40″ загвар 35-43 сая болтлоо өсчээ. Өмнөх оны арванхоёрдугаар сард “Приус 20” 18-20 сая, “Приус 30” 22-25 сая, “Приус 40” 29-34 сая төгрөгийн үнэ ханштай байна. Үнэ өссөн шалтгааныг ченжүүд тээврийн зардалтай холбон тайлбарлажээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу