
Оюутолгойн гүний уурхайн анхны тэсэлгээний ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд оролцож, уурхайн ажилчдыг үл тоосон талаарх мэдээллийг бид хүргэж байсан. Тэр үеэр уурхайн ажилчид Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэх гэсэн боловч тусыг эс олсон байдаг.
Монгол уурхайчид Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар уул, уурхайн салбарт ажиллагсдын цалин хөлсөд ноцтой нөлөө үзүүлж байгаа, ажил олгогчид өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг илүү дордуулж илүү цаг, амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрүүдийн ажилласан цагуудыг илүү цагт тооцдоггүй, цалинг олгохгүй гэж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж байна.

Өнөөдөр Оюутолгойд ажилладаг гадаадын иргэдийн цалин 30-110 сая төгрөг. Эсрэгээрээ Монгол хүний үнэлэмж, нэг сая төгрөгөөс эхлэх цалин хөлс нь тэдгээр гадны иргэдийн хажууд “Жулдана”.
Өнгөрсөн онд ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо “Оюутолгой төслийн нийт ажилтны 96 хувь нь монгол ажилтнууд. Гэхдээ нийт цалингийн зардлын 60 хувийг монгол ажилтнууд авдаг. ДӨРВӨН ХУВИЙГ БҮРДҮҮЛДЭГ ГАДААД АЖИЛТНУУД НИЙТ ЦАЛИНГИЙН ЗАРДЛЫН 40 ХУВИЙГ АВДАГ. Гадаад ажилтан монгол ажилтантай харьцуулахад 10 дахин их цалинг авдаг” гэж жиргэж байсан.



Мөн 2013 онд “Оюутолгой” ХХК-д төслийн менежер хийдэг байсан С.Гантуяа компанийхаа удирдлагуудад Монгол ажилчид гадаад ажилчдаас хэд дахин бага цалин авч байгаа мөн адил тэнцүү ажил дээр ижил цалин олгох ёстой гэсэн хуулийн заалтыг сануулсныхаа төлөө тус компаниас хөөгдөж байсан түүхтэй.
Үүнтэй адил цалин хөлсөө нэмүүлэх, хуулийн дагуу үнэлүүлэх, гадаад, дотоод гэж ялгаварлахгүй ижил түвшний цалин авах гэсэн хүсэлтэй уурхайчдыг Төр засаг нь ч, “Оюутолгой” ХХК ч үл тоосоор.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-01-31 23:51:15
Xэлээд юу гэхэв ОТ туслах компиануудын цалин ямар гэж сананаа Үндсэн туслах гэдгээрээ асар их ялгаатай.
Зочин 2022-01-31 23:49:02
Оyu tolgoin uilchilgeenii SSM kompani tsalin tegsen chine hajuud ni yu we usnii mungu shig. Tuslah ajiltnuudiin tsalin ji 1say ch hurehgu. odoo ymniu une nemegdeed ymar baigaa bilee
Зочин 2022-01-31 15:28:39
Уул уурхайн хувьд гадны хар ажилчин биш мэргэжилтэн өндөр үнэтэй авчирж технологийн ажил гүйцэтгүүлдэг тухайн мэргэжилтэнтэй дүйцэх мэргэжлийн ур чадвартай монгол ажилтан байвал өндөрөөр цалинжуулах нь шударга хэрэг.