
Хэрэв та ойр ойрхон юм мартаад байвал дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Ой тогтоол болон мартамхайг эмчлэх олон арга байдаг гэж үздэг. Тэгвэл таны өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсэнд ой санамжийг сайжруулдаг эрдэс бодис, амин дэмүүд байдаг байна.
Тархины судасны хатуурлаас урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол хушга хэрэглэх явдал юм. Дорнын эмч нарын үзэж байгаагаар ой санамж нь муудаад, мартамхай болоод байгаа хүн өдөр бүр 20 ширхэгээс багагүй хушганы самрыг идэх ёстой аж. Тархины үйл ажиллагаанд мөн яншуй сайнаар нөлөөлдөг байна. Мөн калиар баялаг хүнс болох жигнэсэн төмс, хатаасан жимс, шинэхэн чангаанз, хаш буюу чэс, наранцэцэгийн үрийг хүнсэндээ түлхээ хэрэглэх хэрэгтэй юм.
Мартамхай өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:
1.Хар гоньдтой тос нь ой тогтоолтыг сайжруулдаг. Гааны ханд бэлтгэн түүн дээрээ 7 дусал хар гоньдтой тос хийж, зөгийн балаар амтална. Ингээд бүлээнээр өдөрт 1 удаа өлөн үедээ ууж хэрэглэнэ.
2.Өдөрт нэг удаа 3 гр хар гоньдны үрийг нунтаглан 1 цайны халбага зөгийн балтай хольж бүлээн усаар даруулан ууна.
3.Ой санамжаа алдах буюу амнезигийн үед зөгийн балтай кумины холимгийг хэрэглэдэг байна. 1 цайны халбага нунтаг кумины үрийг 1 амны халбага зөгийн балтай хольж бэлтгээд өдөр болгон хэрэглээрэй
Харин ой санамжаа сайжруулахын тулд:
1.Амин дэм ихээр агуулсан хүнс хэрэглэ.
Ялангуяа уймраа өвчнөөс сэргийлэх фолийн хүчил, В12 витамин агуулсан буюу талх, гоймон, амуу тариа, загас, өндөг, сүү хэрэглэх нь тархинд сайн.
2.Дасгал хөдөлгөөн хий.
Ном уншиж, зурагт компьютер ширтэж, ажил хичээл, замын түгжрээ, утаа, улс төр гэсээр өөртөө амрах цаг гаргахгүйгээр үл барам эрүүл мэндээ гээгээд байгаа юм биш биз? Дасгал хөдөлгөөн, тэр дундаа аэробек нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн судалгаагаар тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг болохыг тогтоожээ. Өдөрт ердөө 30 минутыг аэробик зарцуулахад та “тархи”-ндаа багагүй хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм.
3.Сайн унтаж амарч бай.
Бөх нойрсдог хүмүүсийн сурч мэдэх, анхаарлаа төвлөрүүлэх болон санах ойн чадвар өндөр байдаг. Амралтын өдрүүдээрээ сайн унтаж амарсан хүмүүс ирэх өдрүүддээ эрч хүчээр дүүрэн байдаг тухай судалгааны дүн гарсан гэнэ.
4.Амьдралын хэмнэл, дадлаа өөрчил.
Аливаа зүйлд тодорхой хэмжээгээр өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй байдаг шүү дээ. Байнга хийдэг үйлдлүүд, дадал зуршлаа үе үехэн өөрчлөөд авах нь уураг тархийг тань “унтаа” байдлаас ангижрахад тусална
5.Сэрэл мэдрэхүйгээ хөгжүүл.
Хүйтэн ус залгилахад хоолойгоор гулган орох агшинд юу мэдрэгдэж байгаагаас эхлээд аливааг мэдрэх мэдрэмжээ хурцал. Идэх юмныхаа амтыг нүдээ аньж мэдрэх, аливаа юмны үнэрийг нүдээ аньж үнэрлэх зэргээр мэдрэмжээ хөгжүүлэх нь тустай.
6.Эерэг харилцаа үүсгэ.
Хэн нэгэнтэй үнэн сэтгэлээсээ эерэг сайн сайхан харилцаатай байх нь сэтгэл зүйд ч, ой санамжаа алдах эрсдэлээс ч сэргийлэхэд чухал нөлөөтэйг эрдэмтэд судалжээ.
7.Эерэг бодол тээ.
Судалгаагаар хүмүүс оюун ухаан, хүний ухамсар нь байнгын тогтвортой хувиршгүй биш байнга өөрчлөгдөж хувисч, шинийг эрэлхийлдэг гэдгийг мэдсэн цагаасаа илүүтэйг сурдаг гэдгийг тогтоожээ.
www.tug.mn