ДЭЛХИЙДОнцлох

АНУ-ын Тагнуулын алба Путинг урт хугацааны дайнд бэлтгэж байна гэжээ

Хуваалцах:
АНУ-ын Тагнуулын алба Путинг урт хугацааны дайнд бэлтгэж байна гэжээ

   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд урт хугацааны дайн явуулахаар бэлдэж буй талаар АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас анхааруулжээ. ОХУ Украины зүүн хэсэгт ялалт байгуулсан ч мөргөлдөөнийг зогсоохгүй байх магадлалтай гэж АНУ-ын Тагнуулын алба үзэж байна. Украины нийслэл Киев хотыг эзлэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Москва Донбассын бүсийг эзлэхээр цэргээ төвлөрүүлсэн. Гэсэн хэдий ч ОХУ-ын цэргийн хүчнүүд мухардалд орсон хэвээр байгаа тухай АНУ-ын Тагнуулын алба мөн онцолжээ. Үндэсний тагнуулын газрын дарга Аврил Хэйнс мягмар гарагт АНУ-ын Сенатын хорооны сонсгол дээр “Путин Донбасаас цааш зорилгодоо хүрэхийг зорьсон хэвээр байгаа ч түүний амбийц болон Оросын одоогийн цэргийн хүчин чадал хоёр зөрөөд байна" гэжээ. Түүнчлэн тэрбээр “Гэсэн хэдий ч дайн үргэлжилж байгаа тул Оросын Ерөнхийлөгч илүү хатуу арга хэмжээ авч магадгүй. Путин Орост оршихуйц аюул заналхийлж байна гэж үзвэл Москва цөмийн зэвсэг ашиглах болно” гэв. Батлан хамгаалахын тагнуулын газрын дарга Скотт Берриер мөн оросууд ч, украинчууд ч мухардмал ороод байна гэжээ. Хамгийн сүүлийн тулаанаар Киев Украин зүүн хойд Харьков мужийн дөрвөн сууринг эргүүлэн авсан байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Дайн эхэлснээс хойш бөмбөгдөлтөд өртөж байсан Харьков хотоос Оросын цэргүүдийг аажмаар шахан гаргаж байна. Гэхдээ долоо хоног бүр, бүр өдөр бүр ялалт хүлээж байдаг уур амьсгалыг бий болгох ёсгүй" гэжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-05-12 15:20:01

Сунжируулж ирэх өвөл маш хүйтэн болохыг мэдэж байгаа европынхоныг харж л байя

Зочин 2022-05-11 21:20:14

Үүрэлсэн...шүгэлсэн..олон төрлийн мангас дотор нь бгаа учираас....бдал ийм бнаа...гэж...

Зочин 2022-05-11 21:18:08

Аа яа....тэнд Орос ард түмэн бгаад нь л хайрлаж бгаа биз дээ...түүнээс юу хүлээж ингэж сунжирах бэ....Ану..нато ч яах бэ...тархи хордуулалтаа дээд зэргээр хийх нь тодорхой.....зэвсэгээ борлуулж Украйнаас авах юмаа тооцож суугаа...зельинский гэж нэг эргүү тархи...УКРАЙНААР......АРД ТҮМЭНИЙГЭЭ.... БАРУУНТАЙ ЭЛБЭЭД ТОГЛОЖ ОРХИВ...НОВШ ЮМ ДАА.....21 ЗУУНЫ...ЕВ...АЛУУРЧИН....ЭХ ОРРНООСОО УРАВСАН......УТСАН ХҮҮХЭЛДЭЙ......ХОГ 2..ЮУНЫХ НЬ ЕӨК.....АМЬД ҮХДЭЛ...БНА....ДАА

Зочин 2022-05-11 13:37:17

Сунжирч олон амьтаныг зовоож байхаар нэгмөсөн тусгайн десант буулгаад л Зеленскийн командынхныг баривчилчилж, төрийг нь эргүүлчихэж чаддаггүй л юм бх даа?!…

Зочин
Сэтгэгдэл бичих