МЭДЭЭОнцлох

Д.Тогтохсүрэн: Наадмын тухай хуулий төслийг наадмаас өмнө батлахаас өөр аргагүй

Хуваалцах:
Д.Тогтохсүрэн: Наадмын тухай хуулий төслийг наадмаас өмнө батлахаас өөр аргагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.30/ болж, цаг үеийн асуудал хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэд хэдэн томоохон хуулиудыг Засгийн газар болон УИХ-ын гишүүд өргөн барьсан. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороо дээр хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хаврын чуулганаар багтаан хэлэлцэх чиглэлтэй байна. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг баяр наадмаас өмнө баталж өгөхөөс өөр аргагүй. Тус хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаатар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр хууль байгаа. Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөл, хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Дээрх хоёр хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих