
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, ирэх намар гэхэд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүрэг чиглэлийн засгийн газрын хуралдаанаас Боловсрол шинжлэх ухааны сайд болон нийслэлийн засаг дарга нарт өгсөн. Хүртээмжийг сайжруулахдаа хувийн хэвшлийн хүч, оролцоонд тулгуурлах болно гэдгээ БШУ-ы сайд зарлалаа. Харин хэрхэн хамтрах, түншлэх талаар өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид, эрхлэгч нартай зөвлөлдлөө.
Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1453 байгууллага байдгаас 481 нь хувийн цэцэрлэг байна. Улаанбаатар хотод 2-5 настай 141 мянган хүүхэд байгаагаас 30 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд ачаалал өндөртэй 26 хорооны 58 байршлыг зарлаж байгаа. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34 мянган хүүхэд байна.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтрахдаа төр хэд хэдэн шийдэл танилцуулж байгаа юм.
Төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй хамтран хамран сургах тойргийг шинээр зурах, тухайн цэцэрлэгт бүртгэлтэй хүүхэд бүтэн жилийн турш тууштай хамрагдах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа.
Харин уулзалтад оролцсон хувийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид
Энэ удаагийн өргөтгөсөн уулзалтаас гадна 6,7 саруудад дүүрэг тус бүрээр хэсэгчилсэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу