МЭДЭЭОнцлох

Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд 100 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэнэ

Хуваалцах:
Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд 100 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэнэ

Манай улсын хэмжээнд жилд 25-30 мянган гэмт хэрэг бүртгэгддэгээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 0,7 хувь эзэлж гэмт хэргийн эзлэх хувь бага байгаа хэдий ч байгаль экологид учруулж буй хохирол, хор уршиг нь ихээр нэмэгдэж байна.

Үүний дотроос Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг сүүлийн жилд өсөх хандлагатай байгаа нь иргэд хуулийн мэдлэггүйгээс энэ гэмт хэргийн холбогдогч болох тохиолдлууд гардаг байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн хүнд 100 ширхэг бургас тарих үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавих хуулийн тогтоол байдаг байна.

Хэрвээ шүүгдэгч тэнссэн хугацаанд шүүхээс өгсөн үүргийг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял онооно.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих