МЭДЭЭОнцлох

Антонио Гутерреш "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Хуваалцах:
Антонио Гутерреш "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Тус арга хэмжээг нээж, МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, газрын доройтлыг бууруулах нь нэг улс орны бус дэлхийн нийтийн асуудал болж байгааг тодотгоод,“Тэрбум мод”үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өрнүүлж байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Монголын хүүхэд, залуус манлайлан оролцож байгааг тэрбээр онцолсон юм. Мод тарих арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон албаны төлөөлөл, Энхийг сахиулагчид, хүүхэд залуусын төлөөлөл оролцлоо.

Антонио Гутерреш "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих