
Хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид дахин шалгалтад хамрагдана хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс зарласны дагуу өнөөдөр 10:00-11:40 цагт дахин шалгалт авч байна.
Тодруулбал, Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөв болон тавдугаар сард зохион байгуулсан юм.
Шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балтай шалгалтад орох бөгөөд шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу