
Ус сувгийн удирдах газраас Хангай хотхоны усан хангамжийг наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаа мэдэгджээ.
Тодруулбал, Хангай хотхон ХХК нь Ус сувгийн удирдах газарт усны үйлчилгээний төлбөр болох 34.538.160 төгрөгийг төлөөгүйн улмаас тус орон сууцны усыг хязгаарлаж, ус хязгаарласнаас үүдэх хохирлыг УСУГ-аас хариуцахгүй болохыг мэдэгдсэн байна.
Түүнчлэн, ААН-ийн гэрээнд заасан үүргийн дагуу сар бүр төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох бөгөөд лац тэмдэг хөндөн ус ашигласан тохиолдолд “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хууль болон бусад холбогдох хууль эрхийн дагуу арга хэмжээг авахаа мэдэгдлээ.
Хангай хотхоны оршин суугчдаас ус ашигласны төлбөрөө бүрэн төлөөгүйн улмаас "Хангай контор" ХК УСУГ-т өр төлбөр үүсээд байгаа тухай тус хотхоны контороос тайлбарлалаа.




