ДЭЛХИЙДОнцлох

Ардчиллыг хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь ОХУ-ын далд нөлөөллийг илчлэх

Хуваалцах:
Ардчиллыг хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь ОХУ-ын далд нөлөөллийг илчлэх

АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены засаг захиргаа мягмар гаригт ОХУ 2014 оноос хойш гаднын орнуудын сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор 300 сая ам.доллар зарцуулсан гэж мэдэгджээ.

Тодруулбал, АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээллээр ОХУ өнгөрсөн хугацаанд дэлхийн дөрвөн тивийн 20 гаруй орны улс төрийн нам, албан тушаалтнуудад 300 сая ам.долларыг нууцаар шилжүүлснийг илрүүлсэн. Үүний цаана илрүүлээгүй олон зуун сая ам.долларын гүйлгээ байж болзошгүй хэмээсэн байна.

Цагаан ордны зүгээс “Кремлийн энэхүү үйл ажиллагаа нь гадны тодорхой улс төрийн намуудыг санхүүжүүлж, давуу байдал олгох замаар төрийн эрх мэдэлд хүргэж, тухайн улсын ардчиллыг үгүй хийх зорилготой. Дэлхийн улс орнуудын ардчиллыг хамгаалах хамгийн үр дүнтэй арга замуудын нэг нь ОХУ-ын далд нөлөөллийг илчлэх явдал” гэж мэдэгдсэн юм.

Байдены засаг захиргаа өнгөрсөн хугацаанд ОХУ-ын улс төрийн далд нөлөөллийг үнэлэх, нягтлах явцад илрүүлсэн баримтуудыг нууцаас гаргасан.

Сонирхолтой нь, олон нийтэд ил болсон мэдээлэлд одоогоор нэрийг нь нууцалж буй Азийн нэг оронд суух ОХУ-ын Элчин сайд тухайн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид олон сая ам.доллар бэлнээр өгсөн талаар дурджээ. 

Улмаар Вашингтон ОХУ-ын эдийн засгийн ашиг сонирхол өндөртэй, Кремлийн зүгээс улс төрийн далд нөлөөлөл хэрэгжсэн нэр бүхий орнуудтай тагнуулын мэдээллээ хуваалцсан байна. Одоогоор Цагаан ордон улс орнуудын нэрийг дурдахаас татгалзаж байгаа юм. 

Гэсэн ч АНУ-ын тагнуулын нэрээ нууцалсан албан тушаалтнууд ОХУ-ын эрх баригчид 2017 онд Албанийн Ардчилсан намыг сонгуульд ялалт байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 500 мянган ам.доллар зарцуулсан. Босни, Монтенегро, Мадагаскарын улс төрийн намууд, нэр дэвшигчдийг санхүүжүүлсэн. Мөн Эквадор дахь ОХУ-ын Элчин сайдын яам 2014-2017 оны хооронд тус улсын сонгуульд нэр дэвшигчдийг санхүүжүүлэхэд зоруилсан их хэмжээний мөнгө хүлээн авсан. ОХУ гаднын улс төрийн нам, албан тушаалтнуудыг шууд бэлэн мөнгө болон криптовалютаар санхүүжүүлдэг талаар мэдээлсэн байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих